Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > УЛААНБУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
УЛААНБУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-29 18:43:17
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 2023 онд 05 дугаар сарын 19-нд, Алтангадас, 6-р бригадын талбайн ажиглалтын хэсэгт 13-14 нд тус тус буудай тариалсан.
Ажиглалтын мэдээгээр буудайн цухуйлтын үе шат ажиглалтын талбайнуудад 05 дугаар сарын 24-нд эхэлж 28 нд жигдэрсэн. Буудайн соёололтоос цухуйлтын үе шат жигдрэх хугацаанд дулааны хэмжээ 155.3 градус хуримтлагдсан. Цухуйлтын үе шатаас голлолтын үе шат эхлэх хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 265-300 градус байдаг бөгөөд 2023 оны 06 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн бутлалт, голлолтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМАНД ТАРИАЛСАН УЛААНБУУДАЙН
БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Судалгааны талбайнуудад тариалсан буудайн бутлалтын үе шат илрэх хугацааг тооцоолж үзэхэд 06 дугаар сарын 14-18-ны хооронд, голлолтын үе шат 06 дугаар сарын 20-24-ний үеэр тус тус эхлэх төлөвтэй байна. Энэ хугацаа нь үр суулгасан хугацаа, хөрсний чийгээс хамаарч бутлалт ОЖД-аас 2-6 хоногоор хожуу ажиглагдахаар байна.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Л.ГҮНЖИДМАА